ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуянаар ахлуулсан шүүгч Д.Алтаннавч, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Батзориг, шүүгчийн туслах Б.Цолмон, Х.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2024 оны 05 сарын 09-ний өдөр томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгчийн туслах Б.Цолмон нар Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн 0146-р ангийн ажилчид, алба хаагчдад Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, тус шүүхэд хамгийн түгээмэл шийдвэрлэгддэг эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн талаар тоон мэдээ, тэдгээр гэмт хэргийн хохирогч холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулсан бол тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Батзориг Эрдэнэцагаан сумаас сонгогдсон зарим иргэдийн төлөөлөгч нарт “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр сургалт, шүүгчийн туслах Х.Бат-Эрдэнэ төсөвт байгууллагын албан хаагч, иргэдэд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа.