Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн сэтгэгдэл
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн иргэн Цогтоо Овогтой Оюун-Эрдэнэ миний бие иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад багтаж 2025 онд эрүүгийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон.
Анх шүүхээс залгахад их гайхаж, яагаад сонгогдсон, мөн миний мэдээллийг хаанаас авсан, санамсаргүй тохиолдлын арга гэж юу вэ? энэ тэр гэж баахан шалгааж байж дуртай дургүй за за гээд шүүх хуралдаанд оролцохоор зөвшөөрсөн.
Шүүх хурал товлосон хугацаанаас өмнө шүүхийн байранд ирж хэргийн материалтай танилцах, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, шүүх хуралдаанд ямар эрх, үүрэгтэй оролцох, шүүх хуралдаанд дүгнэлтээ хэрхэн гаргах болон шүүх хуралдаан, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, шүүх хурал эхлэхээс дуусах хүртэл ямар үйл ажиллагаа явагдах надад хэрхэн оролцох талаар тайлбарлаж зөвлөж өгсөн эелдэг сайхан харьцаатай хамт олон байсан.
Шүүх хуралд анх өмнө нь бүх мэдээллээ авсан болхоор сандрах зүйл байгаагүй ба харин шүүх хуралдаан хойшилж байгаа нь хэцүү санагдсан ба иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос татгалздаг юм билүү гэж бодож байсан.
Гэвч шүүхийн байгууллагаас болж хурал хойшлогдоогүй, мөн дахиж иргэдийн төлөөлөгч сонгох нь дахин тухайн хүндээ мэдээлэл арга зүйгээр нь хангах гээд бүх ажил нь эхнээсэсээ эхлэх болохоор бид өөрсдийн эрх сонирхолоор татгалзаад баймааргүй санагдсан.
Иймд иргэн та шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол иргэний үүргээ биелүүлэн бусдынхаа ажил хөдөлмөрийг үнэлж зайлшгүй шалтгаан гарахгүй л бол шүүх хуралд эхнээс нь дуустал нь суух хэрэгтэй.
Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноор суусанаар та нийгэмд болж байгаа зүйлд хууль хэрхэн үйлчилж байгааг, хэргийг шүүх хуралдаанаар хэрхэн шийдвэрлэдэг талаар болон өөртөө хэрэгтэй зүйлийг их мэдэж эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой байсан.
Иргэн миний нүдээр харахад зохион байгуулалт сайтай, харьцаа хандлага ёс зүйтэй хамт олон байж чадаж байгаа Сүхбаатар аймгийн Шүүхийн хамт олонд илүү их ажилын амжилт хүсье.
Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн Ц.Оюун-Эрдэнэ