Уншиж байна...
"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" –Т ОРОЛЦЛОО.
2025-05-23 00:00:00
27

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар-аас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16:00-19:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион багйууллаа.

Тус өдөрлөгт Сүхбаатар аймгийн Шүүхийн Тамгын газрыг төлөөлж  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мөн иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг үзүүлэн хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргаан шийдвэрлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээс гадна өөрийн шүүхийн хийсэн гарын авлага, номыг тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн судалгаа авч, иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Эхлэлд очих