Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
2025-06-10 00:00:00
40
Шүүхийн ерөнхий зөвлөл болон Авилгатай тэмцэх газраас хамтран зүүн бүсийн аймгуудын шүүгч, ажилчдын дунд зохион байгуулсан “Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь “сэдэвт сургалтад тус аймгийн шүүхийн хувийн ашиг сонирхол болон, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хамрагдлаа.
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, С.Энхбаатар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референтүүд, Авилгатай тэмцэх газрын комисиарууд оролцож хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах, анхаарах асуудлууд шүүхийн цахимжилт болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.