Уншиж байна...
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчид “Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр”-г угтан “Монгол ёс заншлаа дээдлэхүй” арга хэмжээг зохион байгууллаа.
2023-11-27 00:00:00
392

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон.

Түүхэн хууль батлагдснаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Харин 2023 онд Улс тунхагласны ойн өдөр ням гарагт тохиож байгаа тул Сүхбаатар аймгийн Шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчид 11 дүгээр 24-ний өдөр  Монгол үндэсний хувцсаараа гоёж, шагайн харваа, морь уралдуулах зэрэг Монгол наадгайн төрлүүдийг тоглож, Монгол ёс заншлаараа бахархаж өнгөрөөлөө.

Эхлэлд очих