Уншиж байна...
Урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.
2025-04-25 00:00:00
48

   Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дугаартай тушаалын дагуу төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүднээс тус шүүхийн шүүгчид болон албан хаагчид Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2025 он 04 дүгээр сарын 21-23ы өдрүүдэд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой тул эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг уриалж байна.

Эхлэлд очих