Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран суманд ажиллалаа.
2025-06-05 00:00:00
18
Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээг орон нутгийн ирэдэд хүргэх, сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх зорилгоор сумдад нүүдэллэн ажиллалаа. Энэ үеэр Дарьганга, Наран сумаас сонгодсон 50 иргэдийн төлөөлөгчдөд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл өглөө. Мөн Дарьганга сумын ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн гишүүдэд шүүхийн үйл ажиллагаа, шүүхээр шийдвэрлэгдэж буй гэмт хэргийн тоон мэдээ, шалтгаан нөхцлийн талаар, ЕБС-н ахлах ангийн сурагчдад шүүх болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.